“Ногоон гэрэл, цагаан шугам -2015” тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн ЕБС-н сурагчдад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх, мөрдөн хэвшүүлэх зорилгоор жил бүр зохиогддог “Ногоон гэрэл, цагаан шугам -2015” тэмцээн саяхан боллоо.
Тэмцээнийг гэрийн даалгавар, мэндчилгээ, "Хамтдаа" буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн төрлөөр явуулав.
Тэмцээний эцсийн дүн гарахад Улсын тэргүүнийн 1-р сургуулийн “Хэв журам” баг тэргүүн байранд шалгарч, өргөмжлөл, цом, алтан медаль, мөнгөн шагнал, удаахь байрт “Шинэ хөгжил” сургуулийн “Шинэ гарц” баг, Хан-Уул цогцолбор сургуулийн “Шонхор” баг шалгарлаа.
Б.Туяа