МакДональдс 355 мянган долларын торгууль төлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-20 09:22:17

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-д байнга оршин суугч ажилчдаа ялгаварлан гадуурхсан гэсэн гомдлыг шийдвэрлэж, МакДональдс компанийг иргэний торгуулийн 355 мянган доллароор торгохоор болсныг АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээллээ.

Хууль ёсны байнгын оршин суугчдын оршин суух баримт бичгийн хугацаа дуусахад, байнга оршин суух шинэ картыг үзүүлж нотлох шаардлага тавьдаг уламжлал удаан хугацаанд МакДональдст байсан гэх гомдлын дагуу мөрдөн шалгажээ. АНУ-ын иргэн ажилчдад МакДональдс ижил шаардлага тавиагүй байна.

“Хөдөлмөр эрхлэлтийн эрхийг шалгах явцад нэмэлт бичиг баримтын дарамт учруулснаар, хууль ёсны байнгын оршин суугчдыг ажил олгогчид өндөр түвшинд үнэлэхгүй” гэж АНУ-ын Туслах ерөнхий прокурорын орлогч Ванита Гупта хэлэв.

Иргэний харьяалал, цагаачлалын статуст суурилан хувь хүнээс шаардлагагүй бичиг баримт шаардах нь ялгаварлан гадуурхаж буй хэрэг гэж тэрбээр тайлбарлалаа.

Хэрэв хууль ёсны байнгын оршин суугчид шинэ картынхаа нотолгоог үзүүлэхгүй бол МакДональдст ажиллахыг хориглож, цаашлаад уг журмаас болж хүмүүс ажлаас халагдсан тохиолдол бий гэж Хууль зүйн яамнаас мэдээлсэн байна. Компаниуд ийм ажиллагаа явуулахыг АНУ-ын хуулиар хориглодог юм.

Х.Аминаа

 

Related news