Ан амьтдын бэлчээрт өвс, хужир тавьж, камер байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2018-01-19 11:25:00
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт олон хоногоор цас хялмаалан маарлаж, хүйтний эрч эрс нэмэгдэн цасны зузаан ихэссэнээр мал, ан амьтдын бэлчээр хомсдож байна.
Иймд тус аймгийн БОАЖГ-аас ан амьтдын бэлчээрт өвс, хужир тавих ажлыг зохион байгуулж байна. Саяхан Завхан голын баруун эргийн дагуу байдаг аргал хонины, Тайширын УЦС-ын бүсийн янгирын сүрэг, Шаргын говь, Төгрөгийн талын бөхөн, хар сүүлт, цагаан зээрийн бэлчээр нутгуудад өвс, хужир тавьж, дүрс бичлэгийн камер байршуулсан байна.
Энэ нь ямар ан амьтад ирж байгааг судлах боломжтой болж байгаа ажээ. Мөн Хантайширын нуруунд тэжээж байгаа бугын илийнүүдэд 100 тн өвс хүргэсэн байна.
                                                                                                                          Ш.Цоодол
Related news