Их хэмжээний цас орсны улмаас олон айл өрх гэрэл цахилгаангүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-06 17:39:50
МОСКВА. /ТАСС/. Даваа гарагийн орой болсон хүчтэй цасан шуурганы улмаас эрчим хүчний доголдолд өртөж цахилгаангүй болсон иргэдийн тоо 13 650-д хүрчээ. Тэдгээр нь Волгоград, Пенза, Саратов мужийн иргэд хэмээн ОХУ-ын Эрчим хүчний яам мэдээллээ.
 
“Москвагийн цагаар хоёрдугаар сарын 5-ны 20.00 цагийн байдлаар цахилгаан тасарсан айл өрхийн оршин суугчдын тоо 13,650 мянга байсан бөгөөд нийт 5,39 МВт хүчин чадалтай төхөөрөмж унтарсан байна. Цахилгаангүй болсон хэрэглэгчдийн тоо тогтвортойгоор буурч байгаа нь дээрх мужуудад ажиглагдаж байна” хэмээн тус яам мэдээлжээ. 

Даваа гарагт ОХУ-ын гурван мужид цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүдэн 35-110 кВ цахилгааны шугамд гэмтэл гарч ("МРСК Волги" ХНК-ийн "Саратовские РС", "Пензаэнерго", "МРСК Юга" ХНК-ийн "Волгоградэнерго" салбаруудын) 6-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугамд ослын салгалт хийсэн байна.
 
Цахилгаан түгээгч компаниуд улсын хэмжээний онцгой объектуудад ослын дараах нөхөн сэргээх ажлыг үргэлжлүүлж, нөөц цахилгаан эрчим хүчээр хангах арга хэмжээ авч ажиллаж байна.
 
Б. Амарсайхан  
Related news