Өршөөлийн хуульд хамрагдсан хоёр иргэнийг орон гэртэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 17:14:18

Төв аймгийн Зуунмод суманд Өршөөлийн хуульд хамрагдаж, эрх чөлөөтэй болсон 11 иргэн байгаагаас Нийгмийн халамжийн хууль, тогтоомжийн дагуу иргэн Ж.Э нарыг гэр оронтой болгохоор шийдвэрлэжээ.

Мөн Ж-д паспорт бичиг баримт, Д.Б.Г.Э нарыг  ажлын байранд зуучилна. ДЗМОУБ-ын Төв ОНХХ-өөс бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Энэ сарын 19-ний өдөр Зуунмод сумын удирдлагууд суллагдсан иргэдийг хүлээн авч, уулзах үеэрээ уг асуудлыг шийдвэрлэсэн ба цаашид, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүйн тулд тэдгээрийн  нийгмийн асуудлыг сайтар хангах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. Цагдаагийн газрын мэдээлснээр дээрх хуульд хамрагдаж буй Төв аймгийн харъяат 60 орчим иргэн байгаа аж.

Ш.Шүрэнцэцэг

 

Related news