“Хүүхэд хууль-2015” бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 17:32:40

Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхэд хууль-2015” бүсийн аварга шалгаруулах  тэмцээн зохион байгуулж эхэллээ.

Энэ сарын 16-ны өдөр урд бүсийн тэмцээн нь Баянмөнх суманд зохион байгуулагдаж Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдууд өрсөлдсөнөөс Бор-Өндөр сумын “Фамида” баг тэргүүн байр эзэллээ. Мөн 17-ны өдөр баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Дэлгэрхаан суманд зохион байгуулагдаж Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Мөрөн, Дэлгэрхаан сумын нийт 5 баг өрсөлдөж Өмнөдэлгэр сумын “Таашгүй” баг тэргүүн байр эзэлж, Дэлгэрхаан сумын “Шонхор” баг удааллаа.

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хуулиудыг сурталчилах зорилготой аж.

Хойд болон зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19, 21-ний өдөр Баян-Адрага, Баян-Овоо суманд  зохиогдох аж.

Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн сумдын баг нэ сарын 28-ны өдөр Чингис хотноо  зохион байгуулагдах аймгийн аварга шалгаруулах сүүлийн шатны тэмцээнд оролцох эрхтэй болох аж.

О.Буянхишиг

Related news