Малын хулгайчид 340 гаруй мал алдагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 10:51:59

2015 оны 10 сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 14,5 хувь буурч, гомдол мэдээллийн тоо 19,7 хувь өссөнийг ЦГ-ын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх тасаг мэдээлэв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралд танилцуулсан Цагдаагийн газрын мэдээллээс үзэхэд энэ оны 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд малын хулгайн шинжтэй 265 гомдол, мэдээлэл ирснээс 150 гаруйд нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Нийтдээ 343 мал хулгайлсан хэрэгт 90 хүн холбогдуулан шалгахад дийлэнх нь Улаанбаатар,Төв аймгийн харъяалалтай байжээ.

ЦГ-ын МХГХТТ-ийн дарга, хошууч Н.Доржбалжид хэргийн шалгаан нөхцөлийг нийслэлтэй ойр, хулгайн зам олон, малаа хариулагагүй орхидог, гарал үүслийн гэрчилгээний эрх зүйн орчин бүрдээгүйгээс гадна хулгайчдын арга, зохион байгуулалт нарийсч байгаатай холбон тайлбарлав. Иймд идэш хоолны цаг эхэлсэн энэ үед мал хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай тул иргэд сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулав.

Ш.Шүрэнцэцэг

Related news