Зарим байгууллагууд иргэдийн хүсэлтэнд хариулахдаа хойрго байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:42:24

Иргэний танхимд ирж буй иргэдийн санал гомдолд зарим байгууллага хойрго хандаж, хариу арга хэмжээ авч хариу мэдэгдэх нь удаашралтай  байна.

Үүнд: Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Зуунмод  Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Цагдаа, Авто тээврийн төв зэрэг байгууллага багтсан бол Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, Эрүүл мэндийн газар,Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн хөгжлийн хэлтэс,Төв Чандмань ДЭХГ, Од кабелийн телевиз гэх мэт байгууллага иргэдийн санал гомдлыг хүлээн авч, шалтгаан нөхцөлийг нь тайлбарлаж, хариу мэдэгдэл хийх ажлыг цалгардуулахгүй байгаа аж.

Иргэний танхим энэ оны 10 сарын байдлаар нийт 430 гаруй мэдээлэл хүлээж авснаас гомдол 282, талархал 6, санал 62, хүсэлт 84 удаа ирж, 80 гаруй хувьтай биелэсэн аж. Тус танхимд 11 сард 50 гаруй санал иржээ.

Ш.Шүрэнцэцэг

Related news