Хорихоос суллагдсан таван иргэн Хөдөлмөрийн хэлтэст ханджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:48:05

Өршөөлийн хуулиар Дорнод аймгийн харьяат 150 хүн хорихоос суллагдаж эрх чөлөөтэй болсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэдний тав нь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст биеэр ирж ажил хайгчаар бүртгүүлжээ.

Тус хэлтсийн хувьд иргэдийг бүртгэн ажлын байранд зуучилж өгөх үүрэгтэй. Гэхдээ иргэд өөрсдийн хүсэлтээр хандаж, бүртгэлтэй хүмүүсийг ажил олгогчдоос ирсэн ажлын байрны захиалгын дагуу холбож өгдөг тухайгаа тус хэлтсийн мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ ярьж байна.

Ажил олгогч байгууллагаас суллагдсан иргэдийг ажлын байртай болгож, хамтран ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд эргээд төрөөс дэмжлэг үзүүлэхээс гадна мэргэшүүлэх сургалтанд хамруулсан тохиолдолд төлбөрийг нөхөн олгох гэхчлэн дэмжлэг туслалцаа байдаг байна. Гэтэл эрх чөлөөтэй болсон хүний тоонд харьцуулбал тус аймгийн хувьд Хөдөлмөрийн хэлтэст хандсан хүний тоо маш бага байгааг ч мэргэжилтнүүд ярьж байсан.

Б.Туяа

Related news