Сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдэд нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилго бүхий “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг” маргааш буюу энэ сарын 21-ны 10.00-15.00 цагт орон даяар болно.
Өдөрлөг аймаг, дүүрэг бүрийн төв талбай, томоохон худалдааны төвүүдэд болох юм. Мөн аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчлэх аж. Өдөрлөгийн үеэр иргэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөх, Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний бүртгэл баталгаажуулах зэрэг үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.
Өдөрлөг аймаг, дүүрэг бүрийн төв талбай, томоохон худалдааны төвүүдэд болох юм. Мөн аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар хувиараа бизнес эрхлэгчдийн ажлын байранд, сумдын нийгмийн даатгалын байцаагч нар малчны хотонд хүрч үйлчлэх аж. Өдөрлөгийн үеэр иргэд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөх, Нийгмийн даатгалын цахим үйлчилгээний апликэйшний бүртгэл баталгаажуулах зэрэг үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.
“Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-ийн байршлын мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.
№ | Хэлтсийн нэр | Зохион байгуулах газар |
1 | Багануур дүүрэг | Багануур дүүргийн 5-хороонд байрлах хувиараа даатгуулагчдын ажлын байр |
Нацагдоржийн талбай | ||
2 | Багахангай дүүрэг | Дүүргийн төв талбай |
3 | Баянгол дүүрэг | Гандантэгчинлэн хийдийн талбай |
Хорооллын Номин худалдааны төв | ||
Хар хорин зах | ||
4 | Баянзүрх дүүрэг | Нарантуул захын Баялаг ундраа |
5 | Налайх дүүрэг | Соёлын төвийн талбай |
6 | Сонгинохайрхан дүүрэг | Соёмбо кино театр |
7 | Сүхбаатар дүүрэг | Меркури төвийн Миний зах |
Сүхбаатарын талбай | ||
Баялаг худалдааны төв | ||
Бэлх худалдааны төв | ||
Оргил худалдааны төв | ||
8 | Хан-Уул дүүрэг | Хүннү молл худалдааны төв |
Зайсангийн Оргил худалдааны төв | ||
9 | Чингэлтэй дүүрэг | Хүчит шонхор худалдааны төв |
Нарантуул | ||
Бөмбөгөр худалдааны төв | ||
10 | Архангай аймаг | Хасу худалдааны төв |
11 | Баян-Өлгий аймаг | Тирлик худалдааны төв |
12 | Баянхонгор аймаг | Баруун бүс худалдааны төв |
13 | Булган аймаг | Төв талбай |
14 | Говь-Алтай аймаг | Шинэ Алтай нэгдсэн зах |
15 | Говьсүмбэр аймаг | Боржигон талбай |
16 | Дархан-Уул аймаг | Олон улсын худалдааны Дархан зах |
17 | Дорнод аймаг | Хэрлэн номин худалдааны төв |
Шүр зах | ||
Аймгийн төвийн багууд | ||
18 | Дорноговь аймаг | Алтанговь худалдааны төвийн урд талбай |
19 | Дундговь аймаг | Ундрам мандал худалдааны төвийн талбай |
20 | Завхан аймаг | Улиастай зах |
21 | Орхон аймаг | Есөн эрдэнэ худалдааны төв |
Даниста худалдааны төв | ||
Баян худалдааны төв | ||
Төгөл худалдааны төв | ||
22 | Өвөрхангай аймаг | Төв барааны зах |
Бүрхийн 9 баг | ||
23 | Өмнөговь аймаг | Гандирс худалдааны төв |
24 | Сүхбаатар аймаг | Зүүн бүсийн худалдааны төв |
25 | Сэлэнгэ аймаг | Сэлэнгэ олон улсын худалдааны төв |
26 | Төв аймаг | Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн их танхимд |
27 | Увс аймаг | Улаангом битүү зах |
28 | Ховд аймаг | Баруун бүс худалдааны төв |
29 | Хэнтий аймаг | Эвт худалдаа үйлчилгээний төв |
30 | Хөвсгөл аймаг | Шинэ Мөрөн худалдаа үйлчилгээний төв |