Цагаан-Овоо суманд буриад бөх барилдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЦагаан-Овоо суманд Багш-шавийн нэрэмжит “Улзын голын хүчтэнүүд” хэмээх буриад бөхийн барилдаан “Бөх барилдья, Мод тарья” гэсэн уриан дор боллоо.
Тэмцээний үеэр уламжлалт өв соёлоо сэргээн хөгжүүлэх зорилгоор буриад бүжиг бүжиж, буриад бөхийн дуу дуулан, бөх барилдаж, мод тарив. Мөн “Аварга” ДС-ийн тэргүүн дэд захирал доктор, профессор Г.Сүхбат, зөвлөх багш доктор, дэд профессор Г.Пүрэв-Очир нар бөх, бөхчүүдийн тухай ойлголт, зөвлөгөө өгөв.
Ирэх оны 5 дугаар сард олон улсын өсвөр насны буриад бөхийн барилдаан зохион байгуулж, олон мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэн, буриад хэлээрээ хөөрөлдье, “Бөхийн соёлоо дээдэлье” гэсэн уриан дор ажиллахаа засаг дарга Ө.Амараа амлав.
Б.Туяа
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
3 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
9 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
12 days