Хэрлэн сумын 2-р багийнхан хийсэн ажлаа дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-11-30 13:19:41

Хэнтий аймгийн Хэрлэн сумын “ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь” сэдэвт багийн өдөрлөг зохион байгуулж 185 иргэн оролцжээ.

Энэ үеэр Хэрлэн 2-р багийн ИНХ-аас хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэддээ тайлагнаж, авьяаслаг ахмадууд ирсэн зочдод ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, хийн дасгал үзүүлж, “Хэрлэн дом” өрхийн эмнэлгийнхэн эрүүл мэндийн анхан шатны үзлэг зөвлөгөө өгч, Хэрлэн 4-р сургууль, “Өндөрхаан Инвест ҮЦК” ХХК, “Хэнтийн мэдээ” сонин, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагууд яриа таниулга хийж, 5 иргэнийг Хэрлэн сумын ИТХ-аас шагнаж урамшуулав.

 

Багийн ИНХ-ын дарга Г.Оюуны санаачилгаар өөрийн оюун санаандаа дүгнэлт хийж, архидах хорт зуршлаа гээж бусдыгаа манлайлан итгэлтэй аж төрж байгаа 2-р багийн Б.Итгэлсүрэн, Ц.Намхай нарыг “Хүндэт өргөмжлөл”-өөр, багийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог Г.Өлзийхутаг, И.Батдорж,  З.Жамсран нарыг тус тус шагнажээ.

Мөн энэ үеэр өдөрлөгт оролцогчдод Оюуны чихэр тарааж таван азтан тодрууллаа. Өдөрлөгийн явцад Хэрлэн сумын соёлын төвийн номын сан, “Хэнтий гутал” ХХК, 2-р багийн баялаг бүтээгч 23 ахмад, “Хэнтийн мэдээ” сонин зэрэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс бүтээлийн үзэсгэлэн гаргаж, зочдод үйл ажиллагаагаа сурталчлав.

Тус өдөрлөгт сумын ИТХ-ын төлөөлөгч “Хэнтий-Ус” ХХК-ийн захирал С.Бичүүгарав 600.000, ДЗМОУБ ХНХХ танилцуулга хэвлүүлэх 300.000 төгрөг, “Дүүрэн богц” ХХК 100.000 төгрөг, “Элит зоог” 60 000 төгрөг , “MБЖ” ХХК 50.000 төгрөгөөр тус тус ивээн тэтгэсэн бөгөөд 99 хоршоо, Хэрлэн 6-р цэцэрлэг зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллажээ.

О.Буянхишиг

                                       

 

Related news