“Сүлдэт-Өндөр”-ийнхөн бүсийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 14:46:56

Хэнтий аймгийн Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас Сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн түншлэгч, хамтрагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл амьдралд уриалах, спортыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор зохион байгуулав.

Тэмцээнд Биндэр, Баян-Адарга, Хурх, Өмнөдэлгэр сумдын харьяалалтай байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамрагдлаа. Тэмцээнд Б.Энхтөр ахлагчтай “Сүлдэт-Өндөр” ХЗХоршооны баг тамирчид 1-р байр, Б.Батбаяр ахлагчтай 5-р багийн баг тамирчид 2-р байр эзэлж, бүсийн тэмцээнд оролцох эрхийн эзэд болов.

Сумын аварга шалгаруулах тэмцээний шагналын нийт сан 300.000 төгрөгийг “Бум маркет” дэлгүүрийн эзэн Б.Мэндбаяр, /120000/ “Тулга” дэлгүүрийн эзэн Ц.Баттулга, /100000/ “Баялаг” дэлгүүрийн эзэн Г.Нарантуяа /80000/ нар тус тус ивээн тэтгэж оролцлоо.

Мөн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөдэлгэр суманд зохион байгуулагдаж, Хурхын залуучуудын баг 1-р байр эзэлж, алтан медаль, шилжин явах цомын эзэд болсон бол “Сүлдэт-Өндөр” ХЗХоршооны “Сүлдэт-Өндөр” баг 2-р байр эзэлж, мөнгөн медалийн эзэд боллоо.

Энэхүү тэмцээн нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойд зориулжээ.

О.Буянхишиг

 

Related news