Бие бялдрын түвшин тогтоох сорил явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 10:23:38

Хэнтий аймгийн БТСГ-аас “Бие бялдрын түвшин тогтоох сорил”-д аймгийн хэмжээний бүх сум, тосгон, Чингис хотын хэмжээнд төсвийн 54 байгууллага, сургууль цэцэрлэг, Төрийн өмчит ХХК, хувийн томоохон 9 аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагчдид, суралцагчдыг хамруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р Зарлиг, аймгийн Засаг даргын 2015 оны А/166-р захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах үйл ажиллагааг Хэнтий аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд нийт 57176 хүн сорилд хамрагдахаас 14000 хүн хамрагдан сорилын программд бүртгэгдэж 24 хувьтай байна. Хэрлэн сумын хэмжээнд нийт 14445 хүн сорилд хамрагдахаас 3090 хүн сорил өгч 21 хувьтай байгаа аж. Мөн Биндэр, Мөрөн, Жаргалтхаан Баян-Овоо сумдууд 40 хувь биелүүлсэн амжилтай зохион байгуулжээ. 

Энэхүү сорилыг орон нутгийн хүн амын болон байгууллага, аж ахуйн нэгжийн 3-64 насны иргэдийн 40 хувийг  хамруулах зорилготой аж.

Сорилын үйл ажиллагааг аймгийн хэмжээнд 40 хувьд хүргэх, Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах ажлыг эрчимжүүлэх зорилгоор хугацааг энэ сарын 15 хүртэл сунгасан болохыг аймгийн Биеийн Тамир Спортын Газраас мэдээллээ.

О.Буянхишиг

 

Related news