Монгол шатарчдын чансааг ОУИМ Б.Гүндаваа тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-01 13:08:56

Олон улсын шатрын холбоо /ОУШХ/-ноос шатарчдын чансааг шинэчлэн гаргасан бөгөөд манай улсын шатарчдын чансааг "Шунхлай групп"-ын тамирчин Олон улсын их мастер Баярсайханы Гүндаваа 2506 чансаагаар тэргүүлж байна.

Сар бүр шинэчлэгддэг чансаагаар улс бүрийн шилдэг 10 шатарчны дундажаар байр эзлүүлэхэд манай улс 172 улсаас 58 дугаарт буюу хуучин байрандаа бичигджээ. ОУИМ Б.Гүндаваа 11 дүгээр сард Малта улсад явагдсан олон улсын тэмцээнд тэргүүн байр эзлэн чансаагаа 7.5-аар ахиулжээ.

Шилдэг эмэгтэй 100 шатарчдын жагсаалтад Олон улсын мастер /ОУМ/, эмэгтэйчүүдийн Олон улсын их мастер Б.Мөнгөнтуул 38 дугаар, ОУМ Д.Номин-Эрдэнэ 50 дугаар байрт, 100 шилдэг шатарчин охидын жагсаалтад ОУМ Д.Номин-Эрдэнэ 3 дугаар байрт бичигджээ.

 

Д.Өлзий

Related news