МУГЖ Б.Сарантуяа Зуунмодод тоглолтоо хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 21:12:42

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа маргааш Төв аймгийн Зуунмод хотын иргэдэд "Сэхүүн салхи" уран бүтээлийн тоглолтоо толилуулна.

Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол Туургатан театрын тайзнаа ганцхан удаа болох тоглолтод МУСТА, дуучин Э.Болор-Уянга, МУСТА, дуучин Л.Насанбуян болон  бяцхан охин Хулан нь ая дуугаа өргөнө. Поп дивагийн урлагийн тайзанд гарсаны 30 жилийн ойг угтсан хандивын тоглолтын тасалбар 10 мянган төгрөг бөгөөд  Монгол туургатан театрын кассаар борлуулж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news