Албан хаагчдад АТГ-аас сануулга өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-03 11:10:55

Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж зөрчил гаргасан албан тушаалтнуудад сануулга өгдөг. Энэ дагуу зарим аймгийн зарим албан хаагчдад сануулга өгсөн байна.

АТГ-аас ажилдаа алдаа гаргасан тул хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг. Тус газраас  хууль тогтоомж зөрчсөн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ц.Жамсран, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Сайнгэрэл нарт сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Ж.Батсайхан

Related news