Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд галзуу өвчин гарч, хязгаарлалтын дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-06-05 15:00:40
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Бүгдгээн гэдэг газар үнэгнээс ямаанд галзуу өвчин халдсан нь батлагдсан тул хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Тус газарт  нэг үнэг айлын гадаа ирсэн бөгөөд нутгийн иргэд түүнийг хөөсөн боловч дахин ирээд байхаар нь мотоциклиор дайрч алаад үнэгний сэг зэмийг устгалгүй орхисон байна. Гэвч хэд хоногийн дараа тэр орчимд зусаж байсан айлын ямаа үхэж эхэлсэн бөгөөд малын эмч дуудан үхсэн ямаанаас дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь батлагджээ. Тус сумын Засаг даргын А/53 тоот захирамжаар энэ сарын хоёрноос эхлэн 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоож мал амьтныг вакцинжуулж байгаа ажээ.
Б.Гантуяа
Related news