"Ажлын байран дахь харилцааны ур чадвар" сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-06-14 13:35:13
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт хэрэгжиж буй Канад улсын MERIT төслийн хүрээнд өчигдөр аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчдад “Ажлын байран дахь харилцааны ур чадвар” сэдвээр нэг өдрийн сургалт зохион байгууллаа. 

Төрийн албаны манлайллыг бий болгох зорилгоор тус сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтыг багийн ажиллагаа, төрийн албан хаагчийн харилцаа хандлага гэсэн чиглэлээр MERIT төслийн техникийн зөвлөх Скот Слэссор явуулжээ.

Монгол Улс Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах MERIT төсөл нь 2023 оныг хүртэл үргэлжлэх аж. Эл төсөл дөрвөн аймагт хэрэгжиж буй бөгөөд түүний нэгээр Дундговь аймгийг сонгосон байна. Төслийн техникийн зөвлөх Скот Слэссор “Төрийн албаны шинэчлэлийг бий болгоход аймгуудыг сонгон ажиллах нь илүү үр дүнгээ өгч байна” хэмээн онцлов.

Түүнчлэн төслийн хугацаанд төрийн албаны манлайллын чиглэлээр болон уул уурхайн олборлолтыг хэрхэн хүртээмжтэй, үр ашигтай явуулах талаар төслийн техникийн зөвлөх Эрика Ричие Дундговь аймагт нэг сарын хугацаатай суурьшин зөвлөгөө, сургалт зохион байгуулан ажиллах аж.

Б.Ундармаа
Related news