Сурагчид санхүүгийн мэдлэгээрээ өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, “Мэргэшсэн нягтлан бодогчдын институт” хамтран зохион байгуулсан “Иргэн баян бол улс баян” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо.
Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан уг уралдааны тэргүүн байранд Баян-Өндөр цогцолбор сургуулийн 12 а ангийн сурагч А.Эмүжин, хоёрдугаар байранд VIII сургуулийн 10 а ангийн сурагч Д.Есүй, 10 б ангийн сурагч Н.Доржмаа нар орлоо. Гуравдугаар байранд Наран цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ, А.Мөнххүслэн, Г.Биндэръяа нар орлоо.
“Иргэн баян бол улс баян” эссэ бичлэгийн уралдаан нэг сарын турш үргэлжилсэн юм. Уралдааныг Монгол банк, Сангийн яам, БСШУЯ, Санхүүгийн Зохицуулах хороо хамтран хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулжээ. Мөн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт хийсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ