Хуучны зургаан барилгын их засварын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-18 18:19:51
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын хуучин байрнуудын засварын ажил эхэлж байна. Энэ жил 13, 14, 20, 21, 22, 26 дугаар байрууд засварт орох бөгөөд барилгын гадна пасад, дээвэр, орц, орцны хаалга засах зэрэг ажлууд хийх аж.
13 дугаар байрны засварыг "Алегротовер" ХХК 135.6 сая төгрөгөөр, 14 дүгээр байрны засварыг "Навтгар хайрхан" ХХК 131.7 сая төгрөгөөр , 20 дугаар байрыг "RMB" ХХК 57.9 сая төгрөгөөр, 21 дүгээр байрыг "Түйн долгио" ХХК 61.0 сая төгрөгөөр, 22 дугаар байрыг "Баянтовгор хоршоо" ХХК 59.8 сая төгрөгөөр, 26 дугаар байрыг "Жамьяан пайтан" ХХК 69.8 сая төгрөгөөр тус тус засварлахаар ажлаа эхлүүлжээ.
Улирагч онд хуучны долоон барилгад дээрх засварууд хийсэн, 1-10 хүртэлх байруудын хувьд эдэлгээ муудсан учир дахин төлөвлөлтөд л оруулах шаардлагатайг албаныхан хэлж байна. Дахин төлөвлөлтөд оруулахад аймгийн төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир хувийн аж ахуй нэгжүүдэд санал тавьж байгааг ч мөн хэлэв. Газрыг чөлөөлөөд, илүү олон айлын орон сууц барих, тухайн орон сууцны иргэдийг хөнгөлөлтөд хамруулах талаар санал тавиад байгаа ч одоогоор зөвшилцөлд хүрээгүй байгаа юм байна.
                                                                                                                                      Б.Мөнхзул
Related news