Нийт нутгийн 60 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 20:30:36

Бэлчээрийн ургац, малын тоо,талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэргийг харгалзаад нийт нутгийн 60 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүйг Ус цаг уур орчны шинжилгээний алба тогтоожээ.

Ялангуяа бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн  Баянхангай, Зуунмод, Лүн сумын Лүн уул, Эрдэнэсант сумын Баянуул, Өндөрширээт сумын Сант, Угтаал сумдын Хар чулуут, Борнуур сумын Мандал, Баянцогт сумын Даргиат, Мөнгөнморьт сумын Булаг багт  мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс базааж, өөр нутагт оторлох, нэмэлт тэжээл бэлдэх, малын тоог бууруулах  шаардлагатай гэж үзжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news