НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг Өмнөд Солонгос тэргүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /Yonhap/. Дэлхий дахинд хүний эрхийг дэмжсэн хүчин чармайлтыг үнэлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг удирдуулахаар Өмнөд Солонгосыг сонгосон гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Швейцарийн Женев хотод болсон зөвлөлийн уулзалтын үеэр уг шийдвэр гарснаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг Ази-Номхон далайгаас тэргүүлж буй хоёр дахь улс Өмнөд Солонгос болж байна. 2010-2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг Таиланд тэргүүлсэн юм.
Женева хотод байрладаг НҮБ-ын салбар дахь Өмнөд Солонгосын байнгын төлөөлөгч, Элчин Чүэ Кёнг-лим 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн нэг жил Хүний эрхийн зөвлөлийг даргална.
“1948 онд Засгийн газраа үүсгэн байгуулснаас хойш анх удаа Өмнөд Солонгос олон улсын хүний эрхийн байгууллагыг тэргүүлэх гэж байна. Хүний эрхийг бататгах болон ардчилах үйл хэрэгт ихээхэн амжилт үзүүлсэн улс гэж олон улсын хамтын нийгэмлэг Өмнөд Солонгосыг харж байна. Өнгөрсөн 10 жилд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр Өмнөд Солонгос 3 удаа ажилласан бөгөөд дөрөв дөх удаагаа гишүүнээр сонгогдсон тул биднийг дэлхий дахинд хүний эрхийг сурталчлах үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан гэж үзэж байна” гэж Гадаад хэргийн яамны албаны хүн хэлжээ.
Х.Аминаа