“Хүүхэд-хууль-2015" тэмцээн хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 10:56:41

Хэнтий аймагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн газраас санаачилсан “Хүүхэд-хууль”2015- тэмцээнийг 13 дах жилдээ зохион байгуулж байна.

Тус тэмцээний аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-ны өдөр болж  Баян-Адрага сумын “Ирээдүй” баг тэргүүн байр эзэллээ.

Тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол, соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус тэмцээнд  ерөнхий боловсролын 21 сургуулийн баг тамирчид өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний хоёрдугаар байрт Өмнөдэлгэр сумын “Таашгүй” баг шалгарсан бол аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн “Non govermental” баг гуравдугаар байрт шалгарчээ.

Мөн энэ үеэр 1600 гаруй сурагч, багш, эцэг эхчүүдийг хамруулан тэмцээний хууль, тогтоомжийг сурталчиллаа.

О.Буянхишиг

Related news