“Номтой нөхөрлөе” ном цуглуулах хандивын аяныг өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-22 18:31:22
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв нь “Залуучуудын сар”-ын аяны хүрээнд “Номтой нөхөрлөе” номын хандивын аян өрнүүлэхээр болжээ.
"Залуучуудын хөгжлийн төвийн номын чанар тоог нэмэгдүүлэх, өсвөр үе залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах зорилгоор энэхүү ном хандивын аяныг зохион байгуулж байна” хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв. 
Энэ сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх уг аянд хүүхэд залуусыг идэвх санаачилгатай оролцохыг уриалав. Номыг тус аймгийн Хүүхэд залуучуудын ордонд хүлээн авах ажээ.
 
Э.Нарангэрэл
 
Related news