Төрөх орны тоог хоёроор нэмэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн БОЭТ-ийн Төрөх тасгийн долоон орны зургаа нь 1983 онд ОХУ-д үйлдвэрлэсэн байдаг юм. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн О.Содбилэг АНУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн стандартад нийцсэн хоёр ор хүлээлгэн өглөө.
Уг орыг 30-40 жил ашиглах боломжтой юм. 1993 онд ашиглалтад орсон төрөх тасаг өнгөрсөн хугацаанд нэг ч ороо шинэчлээгүй байжээ. О.Содбилэг уг орыг өөрийн хөрөнгөөр авч өгсөн бөгөөд “Эрүүл, хөгжилтэй эрдэнэтийн хүүхдүүд” төслийн хүрээнд хийж байгаа юм. Тэрээр өмнө нь ургийн монитор, нярайн шарлагын аппарат бусад тоног, төхөөрөмжийн хамт өгч байсан юм.
Дашрамд дурдахад, Орхон аймагт жилд дунджаар 2000 эх төрдөг. Зарим үед өдөрт 10 гаруй төрөлт байдаг тул орны хэрэгцээ их байдаг гэж Төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган хэлж байна.
Б.Оюун-Эрдэнэ