Чөлөөт бөхийн олон хотын тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-09 21:41:15
oyuka_hu@yahoo.com

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Олимпийн одод” чөлөөт бөхийн залуучуудын олон хотын тэмцээн боллоо.

Тэмцээн энэ сарын 4-6-ны хооронд Орхон аймгийн “Хангарьд” спорт цогцолборт болсон юм. Тэмцээнд  Улаанбаатар хот, 21 аймгийн 560 тамирчин оролцов. Өмнөх жилүүдэд 300-400 тамирчин оролцдог байсан бол энэ жил түүнээс 100 гаруй хүнээр илүү байгаа нь тэмцээний чанар, чансааг илтгэж байна Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг  онцоллоо. 13 дахь жилдээ болж буй эл тэмцээн эрэгтэй, эмэгтэй, өсвөр, залуучуудын ангилалд 24 жинд 96 медалийн төлөө өрнөсөн юм. Тэмцээнийг 36 шүүгч шүүлээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news