Аки башёгийн эхний өдөр Их аварга Хакүхо уналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-14 10:13:28

Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башёгийн эхний өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Окиноүмид ялагдаж энэ удаагийн башёг нэлээд шуугиантай  эхлүүллээ.

Энэ башёд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх бол Хакүхо бөгөөд харин эхний өдөр ялагдсан нь олны анхаарлыг татсан үйл явдал болов. Тэрбээр 2006 оны тавдугаар сард анхны түрүү хүртсэнээсээ хойш нийт энэ удааг оруулаад найман удаа эхний өдөр ялагджээ. Гэхдээ эхний өдөр унасан дөрвөн башёд нь түрүүлж, хоёр башёд дэд түрүү хүртэж байжээ. Үүнээс харахад түрүүгээ алдах магадлал тийм ч багасаагүй болохыг илтгэж байна.

Их аварга Хакухо 9 дэх удаагийн 0-1 амжилтаар эхэлж байгаа Аки башёд Хакухо 36 дахь түрүүгээ авах уу, 71 дэх Их аварга Какүрюү, озэки Тэрүнофүжи нарын хоёр дахь түрүү болох эсвэл өөр хэн нэг сүмочийн анхны түрүү байх уу гэсэн оньсого мэт таамгийг өөрийн эрхгүй төрүүлэхээр байгаа юм.

Д.Өлзий

関連ニュース
コメント