Тбилисийн Гран при тэмцээнд манай 17 жүдоч хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 29-31-нд болох жүдо бөхийн Гран при тэмцээнд манай улсаас 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Энэ тэмцээнд 55 орны эрэгтэй 243, эмэгтэй 193, нийт 452 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Б.Ойдовчимэд, 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д Б.Алтанцэцэг, 63 кг-д Ц.Сүнжидмаа, -78 кг-д Б.Эрдэнэт-Од нар барилдах бол эрэгтэй жүдочдоос 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, гавьяат тамирчин Г.Болдбаатар, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, ОУХМ Г.Хэрлэн, 73 кг ОУХМ Г.Одбаяр, Г.Чойжилсүрэн, 81 кг-д Б.Мөррэнцэн, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д О.Хангал, +100 кг С.Бат-Орших нар хүчээ сорино.