ОХУ Туркийн тариалангийн бүтээгдэхүүнд хориг тавьж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-30 13:47:17

МОНТЕВИДЕО. /Sputnik/. Туркийн тариалангийн бүтээгдэхүүний импортод хориг тавьж магадгүй гэж ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын газрын дарга Сергей Данкверт мэдэгдэв. Хориг арга хэмжээг сарын дотор танилцуулж болзошгүй байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд Туркийн “F-16” сөнөөгч онгоц Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний улмаас тус хоёр улсын харилцаа муудсан билээ. Уг хэргийн хариуд ОХУ Туркт хэд хэдэн хориг арга хэмжээ авсан бол ОХУ Ерөнхийлөгч Владимир Путин уг хэрэгтэй холбогдуулан, “ар нуруунаас хутга дүрсэн” хэрэг боллоо гэж мэдэгджээ.

Энэ хэргээс хойш хоёр улсын хооронд өндөр түвшний уулзалт, хэлэлцээ болоогүй юм.

ОХУ дахь Турк байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах, турк иргэдийг ажилд авахыг хориглох, Туркээс бүтээгдэхүүн импортлохыг хориглох зэрэг арга хэмжээг ОХУ Туркт авчээ.

Д.Нямтулга

 

関連ニュース