Парисын “Их Дуулга”-д Японы баг тамирчид тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС. /IJF/.
Францын
нийслэл Парис хотноо бямба гарагт эхэлсэн жүдо
бөхийн "Их дуулга" тэмцээнд 5 тивийн 115
орны 680 жүдоч оролцож байна. Тэдний 405 нь эрэгтэй, 275 нь эмэгтэй тамирчин юм.
Тэмцээний эхний өдрийн байдлаар Японы
баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар медалийн чансааг тэргүүлж
байгаа бол БНСУ-ын тамирчид 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэнээр хоёрдугаарт
бичигдэж байна.
Эдгээрийн араас эхний таван байрт Франц, Украин, Косово жагсаж байгаа бол Монголын жүдочид 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын долдугаарт эрэмбэлэгдэж байна.