БНАСАУ ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/.
БНАСАУ 2022 онд Катарт болох хөл бөмбөгийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ БНСУ-д зохион
байгуулагдах урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэнийг
Солонгосын хөл бөмбөгийн холбоо даваа гарагт уламжилжээ.
Тодруулбал,
БНАСАУ-ын хөл бөмбөгийн холбоо БНСУ-д ирэх зургаадугаар сард болох ДАШТ-ий
урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй байхыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн
албан бичгийг Азийн хөл бөмбөгийн холбоонд өнгөрсөн баасан гарагт
хүргүүлсэн байна.
БНАСАУ-ын хөл
бөмбөгийн холбоо БНСУ руу зорчихгүй байх шийдвэрийг гаргах болсон шалтгаандаа коронавирусний
халдвараас эмээж буйгаа дурджээ.
Азийн хөл
бөмбөгийн холбоо “H” хэсгийн үлдсэн
тоглолтуудыг БНСУ-д зохион байгуулахаар болсныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд мэдэгджээ.
Энэхүү мэдэгдлийг гарснаас хойш БНАСАУ хэсгийнхээ хоёр дахь тоглолтод оролцох нь
олны анхаарлыг ихэд татаж байжээ.
Хоёр Солонгос 2019
оны 10 дугаар сарын 15-нд “H”
хэсгийн эхний тоглолтоо Пёньян хот дахь Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх
хүрээлэнд танхимын үзэгчгүйгээр явуулж, тоглолт 0-0 онооны харьцаатайгаар өндөрлөсөн
юм.
БНСУ-ын шигшээ
баг зургаадугаар сарын 3-нд Туркменистан, 7-нд БНАСАУ, 11-нд Шри-Ланка, 15-нд Ливаны
багийн эсрэг тоглоно.
“Азийн хөл бөмбөгийн
холбоо БНАСАУ-аас шийдвэрээ эргэн харахыг хүсэх төлөвтэй байна” гэж Солонгосын хөл
бөмбөгийн холбооны төлөөлөгч мэдээлжээ.