И.Маскт нэг их наяд долларын урамшуулал олгохыг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /RIA Novosti/. “Tesla” компанийн хувьцаа эзэмшигчид тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскт менежментийн шагнал болгон 1 их наяд ам.долларын урамшуулал олгохыг зөвшөөрчээ. Эл шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн жилийн тутмын хурлын үеэр гаргасан байна.
“Компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маскт урамшуулал олгохыг 75 гаруй хувийн саналаар дэмжлээ” гэж “Tesla”-гийн төлөөлөгч мэдэгджээ.
Өмнө нь Д.Трампын засгийн газарт ажиллаж байхдаа бизнестээ анхаарахгүй байна гэж Маскийг шүүмжилж байсан бөгөөд тэрбээр одоо засгийн газраас гарсан байгаа юм.
"Tesla Motors" компанийг 2003 онд цахилгаан хөдөлгүүрт авто машин болон тэдгээртэй холбоотой технологийг хөгжүүлэх, үйлдвэрлэх зорилгоор байгуулжээ. Тус компани цахилгаан авто машинаас гадна өөрийн технологиор үйлдвэрлэсэн батарей болон цахилгаан хөдөлгүүрүүдийг "Toyota", "Daimler" зэрэг компаниудад нийлүүлдэг.
Ulaanbaatar