ОУОХ Оросын асуудлаар шийдвэр гаргахаа хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТОРОНТО. /ВВС/. Бразилын Рио-де-Жанейро хотод ирэх наймдугаар сард болох зуны Олимпын наадамд Оросын баг тамирчдыг оролцуулах эсэх талаар шийдвэр гаргахаа Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ хойшлуулжээ.
Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх дуулианыг Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ мөрдөн шалгаж, шалгалтын дүнг танилцуулсантай холбогдуулан ОУОХ-ны Удирдах зөвлөл өчигдөр теле-хуралдаан хийсэн байна.
Ямар шалтгаанаар шийдвэр гаргахаа хойшлуулсныг ОУОХ мэдэгдэлдээ дурджээ.
Уг мэдэгдэлд “Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулах эсэхийг Спортын арбитрын шүүх энэ пүрэв гарагт шийдэх хүртэл бид шийдвэр гаргахаа түр хойшлууллаа” гэжээ.
Мөн уг мэдэгдэлд “зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр Оросын бүх тамирчдыг “Рио-2016” Олимпын наадамд оролцохыг хориглох нь хууль эрхзүйн талаас байж болох эсэхийг ОУОХ судална” гэсэн байна.
Г.Доржханд