ОУОХ-ын Удирдах зөвлөл Оросын тамирчдын асуудлаар ням гарагт хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-22 12:56:32

ЛОНДОН./ВВС/. Оросын баг тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэхээр Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ удирдлага энэ ням гарагт хуралдана.

ОУОХ өчигдөр мэдэгдэл хийхдээ “бид Спортын арбитрын шүүхийн /САШ/ шийдвэрт дүн шинжилгээ хийх ёстой” гэв.

Оросын тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулахыг хориглосон шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо гаргасныг эсэргүүцэн ОХУ зарга мэдүүлсэн ч Спортын арбитрын шүүх /САШ/ уг шийдвэрийг дэмжжээ.

ОУОХ ням гарагт болох уулзалт дууссан даруйд мэдэгдэл гаргах аж.

Г.Доржханд

 

関連ニュース