ДАШТ-ийг зохион байгуулагч австраличууд хагас шигшээд Английн багтай тоглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СИДНЕЙ./ВВС/. Бямба гарагт болсон шөвгийн 8-ын хоёр тоглолтын дүн гарч, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Австралийн шигшээ баг Английн багтай тоглохоор хагас шигшээд шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн
ДАШТ-ийг хамтран зохион байгуулагч Австралийн баг Брисбен хотын цэнгэлдэх
хүрээлэнд Францын багийг торгуулийн
цохилтоор буулган авснаар анх удаа эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээд
шалгарлаа.
Тоглолтын 120 минутын турш гоол ороогүй бол Кортни Вайн торгуулийн цохилтоор ялалтын гоолыг оруулснаар Австралийн баг 7:6-аар илүүрхлээ.
Энэ тоглолттой зэрэгцээд Сидней хотын цэнгэлдэх хүрээлэнд Английн баг 2:1 харьцаагаар Колумбийн багийг хожлоо. Тоглолтын хамгийн эхний гоолыг 44 дэх минутад Колумбийн Лейси Сантос оруулсан бол дараагийн хоёр гоолыг Английн Лорен Хемп (45’+6), Алесия Руссо (63 дахь минут) нар оруулснаар англичууд ялалт байгуулжээ. Ингэснээр англи бүсгүйчүүд дараалан гурав дахь удаагаа хагас шигшээд шалгарлаа.
Австралийн шигшээ баг наймдугаар сарын 16-нд Сидней хотод Английн шигшээ багтай тоглоно.