“US Open” тэмцээнд Америкийн залуу теннисчин Коко Гауфф түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК. /BBC/. “US Open” тэмцээний шувтаргын тоглолтод Америкийн теннисчин Коко Гауфф Беларусийн Арина Сабаленкаг хожиж, Их дуулга цуврал тэмцээнээс анхны цомоо хүртлээ.
Коко Гауфф Беларусийн теннисчнийг 2:6, 6:3, 6:2 онооны харьцаагаар хожжээ. Сабаленка финалд хожигдсон ч АНУ-ын нээлттэй тэмцээний дараа дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдэх болно.
Өдгөө 19 настай Гауффийн хувьд Их дуулгын тэмцээнд анх удаа түрүүлж байгаа юм. Өнгөрсөн жил тэрбээр Францын нээлттэй тэмцээн буюу “Roland Garros”-ын финалд Польшийн теннисчин Ига Свитект хожигдиж байв.
Гауфф 1999 онд 17 настай Серена Уильямсаас хойш АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэн Америкийн хамгийн залуу эмэгтэй теннисчин болжээ.
Коко Гауфф гэж хэн бэ?
Найман настайгаасаа хойш Гауфф жижиг тэмцээнд байнга түрүүлдэг байжээ. Харин 12 настайдаа “Junior Orange Bowl” гэдэг нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн байна. 13 настайдаа АНУ-ын нээлттэй тэмцээний түүхэнд финалд шалгарсан хамгийн залуу теннисчин болсон бөгөөд зургаан сарын дараа “Roland Garros”-ын өсвөрийн теннисчдийн тэмцээнд түрүүлжээ. Түүнчлэн Гауфф бол "WTA" буюу Эмэгтэй теннисчдийн холбооноос гаргадаг өсвөрийн теннисчдийн чансааг тэргүүлсэн хамгийн залуу тамирчин юм.