К.Мбаппегийн баг "Милан"-ыг бут ниргэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-26 15:29:58

МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 26 /RIA Novosti/. Аваргуудын лигийн F хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Францын хөл бөмбөгийн "Пари Сен Жермен" клуб Италийн "Милан"-ыг буулган авлаа.


Лхагва гарагт Парист болсон уг тоглолт 3:0 харьцаагаар талбайн эздийн ялалтаар өндөрлөжээ. Эхний гоолыг Килиан Мбаппе тоглолтын 32 дахь минутад, Рандал Коло-Муани 53 дахь минутад, Ли Канг Ин 89 дахь минутад тус тус хийлээ.


"Опта" статистикийн байгууллагын мэдээлснээр, Аваргуудын лигийн тоглолтод түүхэнд анх удаа Милан” багийн гарааны бүрэлдэхүүнд нэг ч итали хүн багтаагүй байна.


F хэсэгт багтаж буй Германы Борусси (Дортмунд) клуб Английн Ньюкасл багийг (1:0) буулган авчээ. Германы хөлбөмбөгч Феликс Калу Нмеча 45 дахь минутад гоол оруулсан байна.


Одоогийн байдлаар “ПСЖ зургаан оноотойгоор хэсгээ тэргүүлж байна. Дараа нь Борусси (4), Ньюкасл (4), Милан (2) багууд бичигджээ. 


Дараагийн тойрогт Милан” баг “ПСЖ”-тэй дахин учраа таарч, 11 дүгээр  сарын 7-нд өөрийн талбайд тоглоно. Мөн өдөр Дортмунд хотноо Борусси”, Ньюкасл багуудын тоглолт болно. 


関連ニュース