М.Ферстаппен “Формула-1”-д тогтоосон дээд амжилтаа шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-30 09:45:27

МЕХИКО, 2023 оны аравдугаар сарын 30 /RIA Novosti/.  "Формула-1" уралдааны 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 20 дахь гараа буюу Мексикийн Гран-прид "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ. Уралдаан ах дүү Родригесыг нэрэмжит замд болжээ. 


Дэлхийн гурван удаагийн аварга тэрбээр Мексикийн Гран-прид түрүүлснээр улирлын 16 дахь түрүүгээ авч, энэ үзүүлэлтээр тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн байна. Тэрбээр 2022 оны улиралд 15 удаа түрүүлсэн юм. Хоёрдугаар байрт “Мерседес” багийн британи нисгэгч Льюис Хэмилтон (13.875 секундээр хоцорч) орсон бол “Феррари” багийн Шарль Леклер (+23.124) гуравдугаар байрыг эзэлсэн байна.


Харин эхний аравт Карлос Сайнз (“Феррари”, +27.154), Ландо Норрис (“Макларен”, +33.266), Жорж Рассел (“Мерседес”, +41,020), Даниель Риккьярдо (“Альфа Таури”, +41,570), Оскар Пиастри ("Макларен", +43.104), Александр Албон (“Уильямс”, +48.573), Эстебан Окон (“Альпин”, +1.02.879) нар оржээ. 


Дараагийн гараа 11 дүгээр сарын 3-5-нд Бразилд болно.


関連ニュース