Унгарын хөлбөмбөгчид ЕВРО-2024-ийн шувтаргын шатанд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СОФИ, 2023
оны арваннэгдүгээр сарын 17 /TASS/. Софи хотноо болсон тоглолтын нэмэлт цагт Болгарын шигшээ багийн хамгаалагч Алекс Петков өөрийн хаалганд гоол оруулснаар Унгарын баг 2024 оны Европын аварга
шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ баталгаажууллаа.
Болгарын багтай 2:2-оор тэнцсэнээр унгарчууд 15 оноотой болж, G
хэсгийг тэргүүлж эхэлжээ.
Талбайн эздээс Спас Делев (24 дэх минут), Кирил Десподов (торгуулийн
цохилтоор 78 дахь минут) гоол
оруулсан бол зочин багийн Мартин
Адам (10 дахь минут) гоолдлоо. Болгарын
хамгаалагч Валентин Антов хоёр дахь удаагаа сануулга авч 36 дахь минутад талбайг орхисон бол тоглолтын 57 дахь минутад Унгарын багийн хамгаалагч Милош
Керкез хоёр дахь удаагаа шар хуудас авч талбайгаас хөөгджээ.
G хэсгийн хоёрдугаар
байрт 13 оноогоор Сербийн
баг, гуравдугаарт 8 оноогоор Монтенегро, дөрөвдүгээрт 6 оноогоор Литва, тавдугаарт
3 оноогоор Болгарын шигшээ бичигдэж байна. Монтенегрогийн баг унгарчуудыг гүйцэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон тул Унгарын шигшээ баг ЕВРО-2024 тэмцээний шувтаргын шатанд оролцох нь тодорхой болжээ.