Dow Jones индекс анх удаагаа 38 мянгаас давлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 23. /TASS/. Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох “Dow Jones” анх удаа 38 мянган нэгжээс давлаа.
Нью-Йоркийн хөрөнгийн биржийн даваа гаргийн арилжаа хаагдах үед Dow Jones индекс 138.01 нэгжээр (0.36 хувь) өсөж, 38 001.81 нэгж болсон байна. Өмнө нь 12 дугаар сарын 13-нд хамгийн дээд үзүүлэлт буюу 37 мянган нэгжид хүрч байв.
Үүний зэрэгцээ АНУ-ын зах зээлийн хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг S&P 500 индекс 4 850.43 нэгжид хүрч өссөн байна. Түүнчлэн “Nasdaq” цахим биржийн индекс 15 360.29 нэгж болсон нь 49.32 нэгж буюу 0.32 хувиар өссөн үзүүлэлт юм.
Америкийн аж үйлдвэрийн индекс 2022 оны есдүгээр сараас өсөж эхэлсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар дээрх түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь Америкийн эдийн засгийн тогтвортой байдалд хөрөнгө оруулагчид итгэж эхэлж байгаатай холбоотой.