Өмнөд Солонгос сонор сэрэмжээ дээшлүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО./Kyodo/. Ирэх долоо хоногт болох гэж буй ойн баярыг тохиолдуулан Умард Солонгосын тал ээлжит цөмийн туршилтаа хийж, пуужин харваж болзошгүй байгаа тул Өмнөд Солонгосын БХЯ сонор сэрэмжээ дээшлүүлж байна.
Өмнөд Солонгосын БХЯ-ны албан тушаалтан хэлэхдээ “Умард Солонгосын зүгээс өдөөн хатгасан ямар ч үйлдэл хийж болзошгүй байгаа тул манай улсын арми өнөөдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ” гэв.
Умард Солонгос зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийхээр зэхэж байж магадгүй гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс таамаглаж байна. Пхеньян өнгөрсөн наймдугаар сард цөмийн туршилт хийсэн билээ.
Умард Солонгосын "Сохэ" цэргийн баазад саяхнаас тээврийн хэрэгслүүд болон хүмүүсийн хөл хөдөлгөөн идэвхжиж эхэлжээ. Тус улс энэ баазыг хиймэл дагуул хөөргөхөд ашигладаг аж. Эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн нам үүсэн байгуулагдсаны 71 жилийн ойг умард солонгосчууд ирэх даваа гарагт тэмдэглэх гэж байгаа юм. Умард Солонгосын эрх баригчид гол төлөв тэмдэглэлт ойн өдрүүдээр цэргийн сүр хүчээ харуулахыг оролддог билээ.
Г.Доржханд