Франц, Ираны багууд тохиролцооны тоглолт хийсэн эсэхийг шалгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТАШКЕНТ, 2024 оны есдүгээр сарын 25
/ТАСС/. Заалны хөл бөмбөгийн ДАШТ-ний хэсгийн шатны 3 дугаар тойрогт Франц, Ираны
багуудын хооронд болсон тоглолтын
дүнг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ шалгаж эхэлсэн тухай RMC агентлаг
мэдээлжээ.
Тэмцээнд оролцож буй бусад багийн
зүгээс гаргасан гомдлын дагуу уг тоглолтыг шалгаж байгаа юм. F хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод
Ираны баг 4:1 харьцаагаар хожсон байна. Гомдол гаргасан багуудын үзэж
байгаагаар бол, Францын шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлэгч Бразилын багтай хасагдах
шатанд учраа таарахгүйн тулд зориуд хожигдсон ажээ.
“ДАШТ-нд оролцож буй багуудын
гаргасан гомдолтой бид танилцсан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул энэ
талаар ямар нэгэн тайлбар
хийхгүй” гэж ФИФА-гийн мэдэгдэлд дурдсан байна.
Францын шигшээ баг хэсэгтээ
хоёрдугаар байр эзэлснээр 27-ны өдөр 1/8-ийн финалд Таиландын багтай тоглоно.
Харин Ираны баг хэсгээ тэргүүлснээр 26-ны өдөр Мароккотой тоглох бөгөөд хожсон тохиолдолд ¼-ийн финалд Бразилын шигшээтэй учраа
таарах юм.
Заалны хөл бөмбөгийн ДАШТ есдүгээр
сарын 14-нөөс 10 дугаар сарын 6 хүртэл Узбекистан улсад болж байна.