Нидерландын домогт хөлбөмбөгчин Й.Нескенс таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-10-08 11:45:13

АМСТЕРДАМ, 2024 оны аравдугаар сарын 8 /Anadolu/. Нидерландын домогт хөлбөмбөгчин Йохан Нескенс 73 насандаа таалал төгссөн тухай тус улсын Хөл бөмбөгийн холбооноос даваа гарагт мэдэгджээ.


“Йохан Нескенс гэнэт таалал төгссөн явдалд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна. Хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг байсан түүнийг үүрд дурсан санах болно. Амар амгалан нойрс доо, Йохангэж Нидерландын хөл бөмбөгийн холбооны X хуудсанд нийтэлсэн байна.


Түүний хүчин зүтгэж байсан клубүүд болох Нидерландын Аякс”, Испанийн  Барселона багууд мөн олон нийтийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.


Амстердамд төвтэй Аякс клуб X хуудсандаа, “Йохан Нескенс нас барсныг сонсоод бид гүнээ эмгэнэж байна. Энэ хүнд цаг үед бид түүний ар гэрийнхэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байх болно. “Аякс”-ын домог минь амгалан нойрс доо” хэмээн бичжээ.


Барселона клуб мөн Й.Нескенсийг нас барсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, түүнийг үүрд дурсах болно” гэж мэдэгдлээ.


Й.Нескенс нь Нидерландын шигшээ багийн гол тоглогчдын нэг байсан бөгөөд 1970-аад оны үед хөл бөмбөгийн бас нэгэн домогт тамирчин болох Йохан Кройффтой мөр зэрэгцэн тоглож байв. Тэрбээр мөн Барселона”-д Й.Кройффтой хамт хүчин зүтгэж байлаа.


Й.Нескенс 1974, 1978 онд Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүнд хоёр удаа ДАШТ-ий финалд шалгарч байсан юм. Төвийн хагас хамгаалагч асан шигшээ багийнхаа төлөө нийт 49 тоглолтод оролцохдоо 17 гоол оруулжээ. Мөн “Аякс-т тоглож байхдаа Европын цомыг гурван удаа өргөж байлаа.


1991 онд зодог тайлсныхаа дараа Й.Нескенс 2006-2008 онд Барселона, 2009-2010 онд Галатасарай клубт Франк Райкардын туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

関連ニュース