Хагас марафон гүйлтийн дээд амжилтыг Этиопын тамирчин шинэчлэн тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-28 15:46:47

МАДРИД, 2024 оны аравдугаар сарын 28 /BBC/. Этиопын тамирчин Йомиф Кежелча хагас марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.


Тэрбээр Испанийн Валенси хотод болсон хагас марафон гүйлтийн уралдааны 21.09 км замыг 57 минут 30 секундэд туулснаар Угандагийн тамирчин Жейкоб Киплимо 2021 онд Лиссабонд тогтоож байсан өмнөх амжилтыг нэг секундээр ахиулжээ.


Хоёрдугаар байрыг Кенийн тамирчин Даниел Матейко эзэлсэн байна. Тэрбээр Й.Кежелчагаас 47 секундээр хоцорч барианд орсон бол Кенийн тамирчин Исайя Кипкоеч хүрэл медалийг хүртлээ. 

"Medio Maratn Valencia" тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Агнес Нгетич 1 цаг 3 минут 4 секундээр түрүүлсэн байна.  

Өдгөө 27 настай Кежелча 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 мянган метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медальт хүртэж байснаас гадна, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнд явагддаг хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3000 метрийн гүйлтийн төрөлд хоёр удаа (2016, 2018) түрүүлжээ. 

関連ニュース