Хуурамч зар сурталчилгаатай холбоотой хэргээр “Meta”-г шүүхэд өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-29 16:08:49

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 29 /Kyodo/. Японд хуурамч зар сурталчилгаатай холбоотой хэрэгт холбогдуулан Facebook”, Instagram” нийгмийн сүлжээг эзэмшдэг Meta Platforms компанийг шүүхэд өгчээ. Нийт 30 нэхэмжлэгч 435 сая иен буюу 2.8 сая ам.долларын нөхөн төлбөр олгохыг шаардсан байна.


"АНУ-ын технологийн компани болон түүний Япон дахь салбар нь луйвраас урьдчилан сэргийлэхийн тулд хангалттай арга хэмжээ авч чадаагүй" гэж Осака, Кобе, Йокохама, Чиба, Сайтама хот дахь дүүргийн шүүхүүдэд гаргасан нэхэмжлэгчдийн гомдолд дурджээ.


Зар сурталчилгаанд олны танил хүмүүсийн нэрийг хуурамчаар ашиглаж, хөрөнгө оруулалт татсан байна. Ийнхүү нэр нь ашиглагдсан хүмүүсийн дунд 2021 онд Оросын сансрын хөлгөөр Олон улсын сансрын станц руу аялсан Японы бизнес эрхлэгч, Zozo компанийг үүсгэн байгуулагч Юсакү Маэзава байжээ.


Нэхэмжлэгчид хуурамч зар сурталчилгааг үзсэнийхээ дараа хөрөнгө оруулалтын данснууд руу мөнгө шилжүүлсэн байна. “Meta компани сурталчилгааны агуулгыг судалж, хэрэглэгчдэд хохирол учруулах эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд олон нийтийн сүлжээнд нийтлэхийг зөвшөөрөхгүй байх үүрэгтэй гэж тэд үзжээ.


Ю.Маэзава болон өөр нэг бизнес эрхлэгч болох Такафуми Хори нар хуурамч зар сурталчилгааг устгах хүсэлт гаргасан боловч Meta тэдгээрийг үл тоомсорлож, илүү их хохирол учруулсан гэж нэхэмжлэгч нарын талд ажиллаж буй хуульч Күсүо Цүнеока хэлжээ.

関連ニュース