Хятадын олон улсын импортын экспо Шанхайд нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-11-05 12:37:21

ШАНХАЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /Xinhua/. Импортод зориулсан дэлхийн анхны үндэсний хэмжээний үзэсгэлэн болох Хятадын олон улсын импортын үзэсгэлэн /CIIE/ өнөө өглөө Шанхай хотноо нээгдлээ.


БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй CIIE үзэсгэлэн болон Хунчяогийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлсэн байна.


Энэ сарын 5-10-ны хооронд үргэлжлэх Шанхайн экспод 129 улс орон, бүс нутгаас 3496 компани оролцож байна. Мөн Fortune Global 500 жагсаалтад багтдаг 297 компани, салбарын манлайлагчид оролцсоноор шинэ дээд амжилт тогтоожээ.


Үзэсгэлэнгийн үеэр 400 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах гэж байгаа нь дэлхийн компаниуд Хятадын зах зээлд итгэж, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгааг үл харгалзан Хятад улсыг хөгжүүлэхэд оролцох эрмэлзэлтэй байгаагийн тод илрэл боллоо гэж шинжээчид үзэж байна.



関連ニュース