Сагсан бөмбөгийн дээд лиг засварлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-08 14:44:54

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны 30 дахь улирлын дээд лиг завсарлалаа.


Учир нь, энэ сарын 21-нээс Монголын шигшээ баг Япон, Хятадтай ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо хийх хуваарьтай тул өнөөдрөөс нэгдсэн бэлтгэлд гарч байгаа юм. Уг засварлага энэ сарын 26-ны хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дэлхийн улс орнуудын шигшээ багууд тоглох хуваарьтай байгаа юм.  


Лигт оролцож буй эрэгтэй багууд 7-8, эмэгтэйчүүд 5-6 тоглолт хийв. Одоогоор эрэгтэй лигийн хүснэгтийг өнгөрсөн улирлын аварга “Хасын Хүлэгүүд” 7-0 гэсэн амжилтаар хожигдолгүй тэргүүлж байгаа бол “Дархан Юнайтед” өчигдөр хожсоноор дэд байр руу дэвшиж, “Би Си Эйч Найтс”, “Сэлэнгэ Бодонс” удаалж байна. Тэгвэл араас нь “АПЕС”, “Ти Эл Жи” баг нэхэж байгаа бол “Майнерс” ердөө ганцхан хожилтой хүснэгтийн сүүл мушгиж байна.


Харин эмэгтэйчүүдийн лигийг “Улаанбаатар Амазонс” 5-0 гэсэн амжилтаа итгэл төгс тэргүүлж, “Аравт”, “Хүлэгүүд” ижилхэн хожилтой нэхэж байна. Эмэгтэйчүүдийн лигт зургаан баг өрсөлдөж байгаагаас “Старс” ганцаараа нэг ч хожил авч чадалгүй завсарлалаа. 

関連ニュース