Оюуны олимпоос Монголын баг 38 медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-11 10:19:11

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Дубай хотод дөрвөн жил тутамд ззохион байгуулдаг оюуны спортын хамгийн том тэмцээн болох “Memoriad 2024” буюу оюуны олимп болж өндөрлөлөө.


Тус тэмцээнд Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг тэргүүтэй 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр өрсөлдсөнөөс дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын удирдлагад 16 тамирчин оролцож 38 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр алтан цомын эзэн болжээ.


Тодруулбал, 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, 50 сая төгрөг гардсанаас гадна Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэд ой тогтоолтын төрөлд 36 медалийн 35-ыг нь авч, ердөө ганцхан медалийг гаднын тамирчдад алджээ. Тэгвэл цээж бодолтын төрлөөс 12 медалийн гурвыг нь авсан байна.


Монголын оюун ухааны академийн тамирчин олон улсын 70 дахь тэмцээндээ оролцож, 1495 дахь медалиа хүртсэнээр Дубайгаас эх орон руугаа нисэхээр болж байна.





関連ニュース