Дэлхийн чансаанд Монголын бөхчүүдээс С.Цэрэнчимэд хамгийн өндөрт эрэмбэлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-11 11:40:52

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос бөхчүүдийнхээ чансааг шинэчилжээ.


Шинэ чансаагаар манай эрэгтэй тамирчдаас хэдхэн хоногийн өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Ц.Цогбадрах 61 кг-ын жинд дөрөвдүгээрт жагссан бол 65 кг-д гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д О.Сүлдхүү нар тус тус 6 дугаарт эрэмбэлэгдэв. Э.Бямбадорж 16, 92 кг-д улсын харцага Г.Ганхуяг наймд, 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 14-т бичигдэв. Ингэснээр "Топ-20" тамирчны жагсаалтад манай зургаан тамирчин багтлаа.


Тэгвэл эмэгтэйчүүдээс 50 кг-д Д.Отгонжаргал дөрөвт, 53 кг-д Б.Хулан есөд, 59 кг-д хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ээс гурав дахь медалиа зүүсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хоёрт, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, 65 кг-д Т.Энхжин нар наймд, 68 кг-д Э.Дэлгэрмаа 7 дугаарт, 72 кг-д З.Болортунгалаг есдүгээрт, 76 кг-д Э.Даваанасан 16 дугаарт жагссан байна. Эмэгтэйчүүдээс найман тамирчин шилдэг хоёрын тоонд багтаж байгаа юм.

関連ニュース